Монгол Улс нь эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй орны хувьд экспорт, импортын тээврийг олон улсын гол боомтуудаар дамжуулан зохион байгуулах шаардлагатай байдаг. Ilinx Express компани нь БНХАУ-ын Тяньжин боомт болон ОХУ-ын Наушки өртөөг ашиглан чингэлэг болон вагон тээврийг түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж, харилцагчдын бараа бүтээгдэхүүнийг цаг хугацаанд нь хүргэхэд анхаарч ажилладаг. Сүүлийн жилүүдэд авто тээврийн салбар хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор бид ОХУ-ын Хиагт боомтоор дамжуулан Европын улсуудаас импортын тээврийг тогтмол зохион байгуулж байна. Энэхүү чиглэл нь тээврийн хугацааг оновчтой болгох, үйлчилгээг тасралтгүй хүргэх боломжийг бүрдүүлж байгаа юм.
DOWNLOAD SECTION
Recent Comments