Илинкс Экспресс ХХК 2005 онд анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш Монголын томоохон импортлогч аж ахуй нэгж болон хувь хүмүүст олон улсын тээвэр зуучлал, тээвэр логистикийн цогц үйлчилгээг хүргэсээр ирсэн ба танд манай олон жилийн туршлагатай хамт олон дэлхий дахин дахь 600 гаруй агентуудын өргөн сүлжээгээр дамжуулан тээвэр логистикийн хамгийн цогц бөгөөд найдвартай шийдлүүдийг санал болгон ажиллаж байна.
Бид үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага бизнесийн өвөрмөц онцлог, үйл ажиллагааны ялгааг хүндэтгэн, ачаа тээврийн онцлог, тусгай хэрэгцээ шаардлагад аль болох нийцүүлэн ажиллах, тээвэр логистикийн үйл ажиллагааг өндөр хариуцлага, ёс зүйг дээдлэн, урт хугацааны хамтын ажиллагаагаа эрхэмлэн дээдэлдэг.
