АГААРЫН ТЭЭВЭР



Агаарын тээвэр нь дэлхийн аль ч улс дахь илгээгчийн хаалганаас хүлээн авагчийн хаалганд ачааг хамгийн богино хугацаанд, найдвартай хүргэх шийдэл юм. Түргэн муудах бараа, эмзэг тусгай нөхцөл шаардсан тоног төхөөрөмж, өндөр үнэтэй ачаанд хамгийн тохиромжтой бөгөөд бусад тээврээс өртөг өндөр ч хугацааны давуу талтай. Манай баг агаарын тээвэрлэгчийн өргөн сүлжээг ашиглан маршрутыг оновчлон, ачааны онцлогт тохируулан зохион байгуулна.


Ямар үед агаарын тээврийг сонгох вэ?

Хамгийн хурдан хугацаа шаардсан үед
Түргэн муудах бараа бүтээгдэхүүн
Эмзэг, тусгай нөхцөл шаардсан тоног төхөөрөмж
Өндөр үнэтэй ачаа
*Үнэ нь бусад төрлөөс өндөр байж болох ч хугацааны хамгийн том давуу талтай.

Үнийн санал авахад шаардлагатай мэдээлэл

Үнийн саналыг бодитоор гаргахын тулд ачааны үндсэн мэдээлэл, сав баглаа боодлын үзүүлэлт, хэмжээ/жин, ачаа авах газрын хаяг хэрэгтэй.

Ачааны ерөнхий мэдээлэл (төрөл, тоо ширхэг)
Сав баглаа боодлын мэдээлэл
Гаднах гурвалсан хэмжээс (урт/өргөн/өндөр)
Ачааны бохир жин
Ачаа авах газрын хаяг (хот, улс)

Холимог тээврийн шийдлүүд

Агаар + Далай/Төмөр зам
Ачааг Инчеон онгоцны буудал хүртэл агаараар, цааш далай / төмөр замын тээвэртэй хослуулан зохион байгуулах боломжтой.
Агаар + Авто
Ердийн болон овор ихтэй ачааг Бээжингийн онгоцны буудал хүртэл агаараар, цааш Монгол руу авто замын тээвэртэй хослуулан хүргэнэ.
Маршрут, хугацаа, өртгийг ачааны онцлог болон таны шаардлагад нийцүүлэн хамгийн оновчтой хувилбараар төлөвлөнө.

Агаарын тээврийн санал авах
Ачааны хэмжээс (L×W×H), бохир жин, савлагааны төрөл, ачаа авах/хүргэх хот-улсаа илгээвэл бид хамгийн хурдан бөгөөд оновчтой тээврийн хувилбарыг санал болгоно.