АВТО ЗАМЫН ТЭЭВЭР



Олон улсын авто замын ачаа тээвэрлэлт гэдэг нь төрөл бүрийн ачааны авто машинаар 2 буюу түүнээс дээш улсын нутаг дэвсгэрийг дамжуулан, илгээгчээс хүлээн авагчид ачаа барааг хүргэх үйл ажиллагаа юм.

Авто замын тээвэрлэлтийг уян хатан хөдөлгөөнтэй, түргэн шуурхай, ойрын зайн тээвэрлэлтэнд төмөр замаас илүү эдийн засгийн хувьд ашигтай гэж үздэг.

Бид олон улсын авто замын тээврийн үйлчилгээг Монгол, Европ, Турк улсын хотуудын хооронд түүвэр, бүтэн автомашины ачааг тухайн ачааны тээвэрлэлтийн нөхцөлд нийцүүлэн энгийн, температурын тохируулгатай автомашинуудаар түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна. Манай харилцагч байгууллагын авто машинууд жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалтай байдаг.

Сүүлийн үед ачааг олон төрлийн тээврийн хэрэгсэл ашиглан чингэлгээр тээвэрлэдэг холимог тээвэрлэлт нэмэгдсэн учир олон улсын тээвэрлэлтэд эзлэх авто тээвэрлэлтийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөж байна. Европын холбооны улсуудад авто тээвэр дангаараа олон улсын тээврийг гүйцэтгэх нь түгээмэл бол, Ази Номхон далайн орнуудад далайн болон төмөр замын боомттой уялдан зайлшгүй оролцож байна.

ILINX Express — Авто замын тээвэр
Монгол ↔ Европ / Турк / Хятад / ОХУ чиглэлд FTL/LTL, температурын горим, тусгай нөхцөлтэй ачааг хурдан, найдвартай зохион байгуулна.

Давуу тал

  • Хаалганаас хаалганд — үйлдвэр/агуулахаас хэрэглэгч хүртэл.
  • Ойрын зайд хямд өртгөөр тээвэрлэх боломжтой.
  • Тээвэрлэлтийг хялбархан зохион байгуулах боломжтой.
  • Тусгай буудал, ачиж буулгах цэг шаардахгүй.

Олон улсын авто замын тээвэрлэлтийн хэлбэр

Цуглуулбар тээвэрлэлт (LTL)
Илгээгчдээс ачааг цуглуулж, ачиж/буулгах цэгээр дамжуулан хүлээн авагчид хүргэнэ.
Шууд бус тээвэрлэлт
Овор ихтэй ачааг ачиж/буулгах цэг эсвэл хэрэглэгчийн хаяг хүртэл хүргэнэ. Дунд/том оврын тээврийн хэрэгсэл шаарддаг.
Чиглэлт тээвэрлэлт
Урьдчилан тогтоосон чиглэл, төлөвлөгөөний дагуу хийгдэх тээвэрлэлт.
Хүргэж өгөх тээвэрлэлт
Ачааг хүлээн авагчид дамжуулан өгнө (ачиж/буулгах цэг, бусад тээврийн хэрэгслээс шилжүүлэн тээвэрлэх боломжтой).

Бид дараах төрлийн ачааг тээвэрлэнэ

Энгийн бүх төрлийн бараа бүтээгдэхүүн
Хүнсний ачаа
Температурын горим шаардах
Овор ихтэй, хүнд жинтэй ачаа

Дараах цэгүүдээс тээвэрлэж байна

  • Европ / Турк → Улаанбаатар: TIR Carnet бүхий олон улсын дамжин өнгөрүүлэх зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслээр.
  • БНХАУ → Монгол: Эрээн/Замын-Үүд, Ганц мод/Гашуун Сухайт, Улиастай/Бичигт, Сэхээ/Шивээ хүрэн зэрэг боомтоор; хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй.
  • ОХУ → Монгол: Хиагт/Алтанбулаг боомтоор; хилийн болон гүний гаалийн бүрдүүлэлттэй.

Үнэ тооцоход шаардлагатай мэдээлэл

Ачаа авах газрын хаяг
Баглаа боодлын мэдээлэл
Цэвэр болон бохир жин
Эзлэхүүн (м³) / Loading meter
Тусгай нөхцөл шаардлагатай эсэх
Бичиг баримтын бүрдэл
Хориглосон барааны жагсаалт