Аюултай болон химийн ачаа нь тусгай дүрэм журам, стандарт шаардлага хангасан нөхцөлөөр тээвэрлэгдэх ёстой. Зарим улс нутаг дэвсгэрээрээ дамжуулахыг хязгаарлах, тодорхой тээврийн төрлөөр тээвэрлэхийг хориглох тохиолдол байдаг тул маршрутын сонголт, сав баглаа боодол, бичиг баримт, зөвшөөрлийн иж бүрдэл нь ачааны ангилал бүрээр ялгаатай. Илинк Экспресс ХХК нь аюултай ачааны шинж чанар, тээвэрлэлтийн технологи, дамжин өнгөрөх улс болон Монгол Улсын хилээр нэвтрүүлэх шаардлага, холбогдох стандартын хүрээнд тээвэрлэлтийг мэргэжлийн түвшинд зохион байгуулж, тусгай зөвшөөрөл бүхий автомашинаар хаалганаас хаалганд хүргэх үйлчилгээг хот дотор болон орон нутагт үзүүлнэ.
Химийн болон аюултай ачааны сав баглаа боодлын стандарт, экспорт/импорт/дамжин өнгөрүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтын иж бүрдэл нь
тухайн ачааны шинж чанар болон тээвэрлэлтийн шаардлагаас хамааран харилцан адилгүй байдаг.