Дамжин Өнгөрөх Тээвэр



Хувь хүн, компани, бизнесүүдийн хувьд хамгийн чухал нь бараа бүтээгдэхүүнээ хамгийн богино хугацаанд, хямд, найдвартай, баталгаатай тээврийн маршрутаар зорьсон газарт нь хүргэх бөгөөд дамжин өнгөрөх тээвэр /Транзит/ нь аливаа улсын хилээр нэвтрэн нутаг дэвсгэрээр нь дамжуулан бусад улсуудад ачаа бараагаа хүргэх тээвэрлэлтийн нэгэн хэлбэр юм.

Далайд гарцгүй манай орны хувьд хоёр том гүрний дунд байрлах газар зүйн давуу талаараа Орос–Хятад төдийгүй Ази–Европыг холбох хамгийн дөт чиглэлд тооцогддог. Монголын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын коридор нь Төв Ази болон Европыг холбосон бусад коридоруудаас хамгийн богино, зардал хугацаа хэмнэх давуу талтай.

Даяарчлалын өнөө үед манай улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан олон улсын худалдаа, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээний бүрэлдэхүүн хэсэг болох замаар транзит орон болох боломжтой. Энэ нь өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, нийгэм-эдийн засгийн олон асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой. Одоогоор Монгол улсын дамжин өнгөрөх тээвэрт төмөр зам голлох үүрэгтэй байна.

ILINX Express — Транзит тээврийн шийдэл
Илинк Экспресс ХХК нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зах зээлд үйл ажиллагаагаа тогтвортой өргөжүүлж, транзит ачааны зохион байгуулалтыг найдвартай хэрэгжүүлж ирсэн. Хэрэв танд манай орноор дамжин өнгөрөх болон хилийн чанадад хийгдэх транзит ачаа байгаа бол бид таны бизнесийн найдвартай түнш байх болно.

Бидний хийх ажил

Дамжин өнгөрөх тээврийн мэдээллийг интернэтээр 24 цагийн турш мэдээлнэ.
Хилийн өртөөн дээрх шилжүүлэн ачилтын явцыг хянаж ажиллана.
Бичиг баримт бүрдүүлэлтийг хянаж, зөвлөгөө өгнө.