Монгол Улс нь эх газраар хүрээлэгдсэн, далайд гарцгүй орны хувьд экспорт, импортын тээврийг олон улсын гол боомтуудаар дамжуулан зохион байгуулах шаардлагатай байдаг.
Илинкс Экспресс ХХК нь дэлхийн өнцөг булан бүрээс Монгол руу, мөн Монголоос дэлхийн өнцөг булан бүр рүү өдөр тутмын хэрэглээний хоол хүнс, гэр ахуйн бараа бүтээгдэхүүн, тавилга, тоног төхөөрөмж зэрэг бүх төрлийн ачаа барааны тээврийг түргэн шуурхай, найдвартай зохион байгуулж байна.
Сүүлийн жилүүдэд авто тээврийн салбар хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор бид ОХУ-ын Хиагт боомтоор дамжуулан Европын улсууд болон Дундад Азийн орнууд (Казахстан, Узбекистан), түүнчлэн Гүрж, Турк зэрэг улсуудаас төмөр зам болон автозамын тээврийг тогтмол, хямд, найдвартайгаар зохион байгуулж байна.