Манай гаалийн зуучлалын хэлтэс нь гаалийн зуучлалын үйл ажиллагааг ил тод, ойлгомжтой, чирэгдэл багатай, түргэн шуурхай байдлаар зохион байгуулж, гааль болон бизнес эрхлэгчдийн дунд зуучлалын үүргийг гүйцэтгэн олон улсын тээвэр зуучлалын нэгдсэн цогц байдлыг ханган ажиллаж байна.
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТИЙН ХАМРАХ ХҮРЭЭ
Барааны ангиллыг тодорхойлох (БТКУС)
Гаалийн үнийг тодорхойлох
Тоо хэмжээ, жинг тодорхойлох
Гаалийн бүрдүүлэлтэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх
Гаалийн бүрдүүлэлтийн горимыг сонгох
Бараанд ногдох гаалийн болон бусад татварыг төлөх
Барааг гаалийн хяналтад орохоос эхлэн гаалийн хяналтаас гарах хүртэлх бүх үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Тээвэр зуучлал болон гаалийн зуучлалын нэгдсэн цогц үйлчилгээ үзүүлэх
ЗӨВЛӨГӨӨ, ХАМТЫН АЖИЛЛАГАА
Мөн Монгол Улсын гадаад худалдаанд оролцогч аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд гаалийн тухай, гаалийн тарифын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан журам, бусад холбогдох эрх зүйн актуудын талаар тайлбарлаж, зөвлөгөө өгч хамтран ажиллахад бэлэн байна.
НЭГДСЭН ЦОГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Бид барааны ангилал, үнэ, тоо хэмжээ, жин, бичиг баримт, горим сонголт, татвар төлөлтөөс эхлээд гаалийн хяналтад орох болон гарах хүртэлх бүх үе шатыг уялдуулан, тээвэр зуучлал болон гаалийн зуучлалын цогц үйлчилгээг нэг дороос үзүүлнэ.