Хүнд машин механизм, тоног төхөөрөмжийн тээвэр нь уул уурхай, үйлдвэрлэл, барилга, эрчим хүч зэрэг салбарын овор хэмжээ ихтэй, жинтэй, тусгай горим шаарддаг ачааг илгээгчээс хүлээн авагч хүртэл аюулгүй, найдвартай хүргэх үйлчилгээ юм.
Уул уурхай нь эдийн засгийн тэргүүлэгч салбар тул түүхий эд, тоног төхөөрөмжийн тээвэр стратегийн ач холбогдолтой. Томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж буйтай холбоотойгоор хүнд даацын техник хэрэгслийн тээвэрлэлтийн хэрэгцээ нэмэгдэж байгаа бөгөөд бид эдгээр тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулж байна.
Тээвэрлэх боломжтой ачаа
Хүнд даацын машин механизм, тусгай зориулалтын техник
Уул уурхайн болон үйлдвэрийн тоног төхөөрөмж
Овор хэмжээ ихтэй / стандарт бус (Oversized) ачаа
Яаралтай жижиг сэлбэг, эд анги (агаар/түүвэр шийдэлтэй)
Бидний шийдэл
Ачааны үзүүлэлтэд тохирсон тээврийн хувилбар сонгоно (маршрут, хугацаа, эрсдэл)
Нарийвчилсан төлөвлөлтөөр онцгой нөхцөлд асуудлыг уян хатнаар шийднэ
Яаралтай сэлбэгийг агаар болон түүвэр ачаагаар шуурхай зохион байгуулна
Гэрээнд заасан хугацаанд хүргэлтийн явцыг тогтмол хянаж мэдээлнэ
Жишээ төслүүд / ажлууд
- Гацуурт ХХК-ын хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн тээвэр (комбайн)
- Орика Монгол компанийн уул уурхайн тусгай нөхцөлтэй ачааны тээвэр (тэсрэх материалтай холбоотой тээвэрлэлтийн зохион байгуулалт)
*Тухайн ачааны ангилал, горимоос хамаарч зөвшөөрөл/бичиг баримтын шаардлага өөрчлөгдөнө.
Үнэ тооцоход шаардлагатай мэдээлэл
Ачаа авах / хүргэх газрын хаяг
Ачааны нэр төрөл, зураг (боломжтой бол)
Хэмжээс (урт/өргөн/өндөр), жин (цэвэр/бохир)
Сав баглаа боодлын мэдээлэл
Тусгай нөхцөл шаардлагатай эсэх (өргөх, бэхлэх, хамгаалах гэх мэт)
Бичиг баримтын бүрдэл
Хүнд ачааны санал авах
Ачааны зураг + хэмжээс/жин + ачих/буулгах байршлаа явуулбал бид хамгийн тохиромжтой тээврийн шийдлийг санал болгоно.