Төслийн тээвэр нь тодорхой хугацаа, нарийн хуваарь, олон талын оролцогч (захиалагч–нийлүүлэгч–гааль–агуулах–талбай) бүхий томоохон ажлуудын тээвэр логистикийг нэг цэгээс төлөвлөж, зохион байгуулан хэрэгжүүлэх үйлчилгээ юм.
Бид төсөл хэрэгжүүлэгч төр болон хувийн хэвшлийн бүх талуудтай уялдаа холбоотой ажиллаж, тээвэр логистикийн шийдлийг чанартай, найдвартай хүргэнэ.
Бид хэрхэн ажилладаг вэ?
Төслийн тээврийн ерөнхий төлөвлөгөө, маршрут, хугацааны хуваарь гаргана
Оролцогч талуудын уялдааг хангаж, ажлын урсгалыг нэгтгэн удирдана
Тээврийн шийдлийг гэрээнд заасан хугацаанд нийцүүлэн зохион байгуулна
Онцгой нөхцөл үүсэхэд асуудлыг уян хатнаар шийдвэрлэнэ
Алхам бүрт мэдээлэл өгч, явцыг хянаж ажиллана
Манай хэрэгжүүлсэн төслийн тээврүүд
- ЗГ-ын утаагүй зуух төслийн тээвэр
- БХЯ-ны техник хэрэгслийн тээвэр
- Спортын гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний техник хэрэгслийн тээвэр
- Цагаан суваргын зэс, молибдений баяжуулах үйлдвэрийн төсөл
Төслийн тээврийн санал авах
Төслийн нэр, хугацаа, ачих/буулгах байршил, ачааны төрөл, хэмжээс/жин, шаардлагатай бичиг баримтын мэдээллээ илгээгээрэй — бид тохирох шийдлийг санал болгоно.