Түүвэр ачааны тээвэрлэлт (LTL / LCL) нь жижиг, дунд хэмжээний ачааг бусад ачаатай нэгтгэн, зардал хэмнэлттэйгээр олон улсын чиглэлд тээвэрлэх шийдэл юм.
Тээвэр зохион байгуулалт
Европ • Дундад Ази • ОХУ → Монгол
- Харилцагч компанийн агуулахаар дамжуулан энгийн, тусгай нөхцөл шаардсан, хурдан муудаж гэмтэх ачааг цуглуулна.
- TIR carnet олон улсын гаалийн дамжин өнгөрүүлэх зөвшөөрөлтэй авто машин болон төмөр замаар түүвэр чингэлэг тээврийг зохион байгуулна.
Америк & бусад улс → БНСУ (Инчеон) → Монгол
- Түүвэр чингэлгийг БНСУ-ын Инчеон боомтоор дамжуулан зохион байгуулна.
- Агаар + далай + төмөр зам-ын хосолсон тээврийн шийдлээр хүргэлтийг уялдуулна.
Ачих боломжтой автомашины төрөл
Энгийн
Давхарласан тавцант
Температурын горимтой / Хөргүүртэй
Үнэ тооцоход шаардлагатай мэдээлэл
Ачаа авах газрын хаяг
Баглаа боодлын мэдээлэл
Ачааны цэвэр болон бохир жин
Эзлэхүүн (м³) болон ачилтын хэмжээс (loading meter)
Ачилтын тусгай нөхцөл шаардлагатай эсэх
Бичиг баримтын бүрдэл
Хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад орсон эсэх
Анхаарах зүйл
ТИР КАРНЕЙТ-ийн олон улсын конвенцид заасны дагуу 40°-оос дээш градусын хатуулагтай хүнсний шингэн бүтээгдэхүүнийг
автозамаар тээвэрлэхийг хориглодог. Ийм төрлийн ачаанд чингэлэг тээврийн шийдэл сонгох нь зохимжтой.